Иранд 200 гаруй хүн амиа алдаад байна

img

 

АНУ, Израилийн хамтарсан агаарын цохилтын улмаас Ираны дээд удирдлагын түвшинд ноцтой гарз хохирол учирсан талаар Тегеран албан ёсоор мэдээллээ.

Тодруулбал, Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменей, Батлан хамгаалахын сайд болон Исламын хувьсгалт гвардийн өндөр албан тушаалтнууд амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр 200 гаруй хүн амь үрэгдээд байгаа аж. Улсын хэмжээнд 40 хоногийн гашуудал зарлаж, дээд удирдагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Аятолла Али Арафи-г томилжээ.

Олон жилийн хуримтлагдсан зөрчил

Өнөөгийн хурцадмал байдал нь 1979 оны Исламын хувьсгалаас хойших бүс нутгийн геополитикийн өрсөлдөөнтэй салшгүй холбоотой. 1980–1988 онд үргэлжилсэн Иран–Иракийн дайн нь нутаг дэвсгэрийн маргаан, шашин-үзэл суртлын зөрчил, Персийн булан дахь нөлөөний төлөө өрсөлдөөнөөс үүдэлтэй байв. Ялангуяа Шатт аль-Араб (Арванд Руд) голын хилийн асуудал, газрын тосны стратегийн гарц бүхий бүс нутгийн хяналт маргааны төвд байлаа. 2003 онд АНУ Иракт цэргийн ажиллагаа явуулж, Саддам Хуссейн-ий дэглэмийг богино хугацаанд унагасан нь Тегеранд аюулын дохио болсон гэж шинжээчид үздэг. Үүнээс хойш Иран цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө эрчимжүүлж, бүс нутаг дахь нөлөөгөө тэлэх бодлого баримталсан. Түүнчлэн Палестины ХАМАС, Ливаны “Хезболла”, Йемений хуситууд зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж ирсэн нь АНУ, Израилийн зүгээс аюулгүй байдлын ноцтой эрсдэл хэмээн үнэлэгдэх болсон.

Дипломат яриа мухардалд орсон уу?

Оманы зуучлалтай Мускат хотод, мөн Женевт явагдсан шууд бус хэлэлцээнүүд тодорхой үр дүнд хүрээгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ирэх ёстой байсан Венийн уулзалт ч тодорхойгүй болсон нь Вашингтоны тэвчээрийг барсан байж болзошгүй гэж ажиглагчид тайлбарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” хуудсаараа дамжуулан уг ажиллагаа нь “Америкийн ард түмнийг хамгаалахад чиглэсэн” бөгөөд Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Мөн Исламын хувьсгалт гвардид зэвсгээ хураалгахыг уриалж, бууж өгсөн тохиолдолд аюулгүй байдлыг нь хангана гэжээ.

Олон улсын хариу үйлдэл

ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улсууд болгоомжтой байр суурь илэрхийлж, хүч хэрэглэхийг зогсоож, яриа хэлэлцээг сэргээхийг уриалсан байна. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нөхцөл байдлыг “олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул” гэж тодорхойлж, яаралтай гал зогсоохыг шаарджээ. Европын холбооны удирдлагууд, тухайлбал Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта нар “маш их санаа зовоож байна” хэмээн мэдэгдэж, дипломат гарцыг эрэлхийлэхийг уриалсан. НАТО-гоос бүс нутгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлсэн ч шууд оролцооны талаар мэдэгдэл хийгээгүй байна.

Бүс нутгийн хариу цохилт ба хохирол

Ираны хариу довтолгооны хүрээнд Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Арабын агаарын орон зайд пуужин, дроны халдлага бүртгэгдсэн гэх мэдээлэл гарсан. Ихэнх тохиолдолд довтолгоог саармагжуулсан гэж тухайн улсууд мэдэгдэж байгаа ч зарим дэд бүтцэд хохирол учирч, шархадсан тохиолдлууд бүртгэгджээ. Израилийн тал пуужингийн довтолгоог сөнөөх системээр хамгаалсан бөгөөд одоогоор их хэмжээний хохирол батлагдаагүй байна.

Эрчим хүчний зах зээлд үзүүлэх нөлөө

Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Нью-Йорк, Лондоны бирж дээр Brent болон WTI маркийн газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байгааг шинжээчид онцолж байна. Иран нь дэлхийд газрын тосны нөөцөөр дээгүүрт бичигддэг бөгөөд Ормузын хоолойгоор дамжин өдөрт ойролцоогоор 20 сая баррель газрын тос тээвэрлэгддэг. Энэ бүс нутгийн тогтворгүй байдал даамжрах нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байна. Ойрх Дорнод дахь нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа ч дипломат гарц эрэлхийлэх шаардлага улам бүр нэмэгдэж буйг олон улсын ажиглагчид анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Marcus Henderson:
Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-03-02