Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана

img

 

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллаж эхэллээ. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд 5 жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм.

Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяныг 2026 онд  Голомт банкны дэмжлэгтэйгээр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага“-ын “AI Skills Coalition”-ы хүрээнд өрнүүлж буй бөгөөд 2-р сарын 28-нд нээлтээ хийлээ.

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдээс 3,998 багш материалаа илгээснээс 500 багш шалгарч,  3 сарын турш хиймэл оюуны сургалтад хамрагдаж байна. Тухайлбал, багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюунд суурилсан төслөө хөгжүүлж, үр дүнгээ хуваалцах юм.  Цаашлаад хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан энэ онд сум, орон нутгийн 10,000 гаруй сурагчид хиймэл оюуны мэдлэгийг түгээж, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд зорьж байна.  

Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд 2025 онд “AI for women 100x100” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, ЕБС-ийн 100 эмэгтэй багш, 100 эмэгтэй сурагчийг хиймэл оюунд суралцах боломжоор хангасан. Энэ жилийн тухайд Голомт банкнаас аяныг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ багш нарт болон цаашлаад сурагчдад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэн ажиллах юм.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

PASSPORT IT:
Buy Registered license, drivers license, ID cards, Social cards, visas, biometric passport, Security cards Training certificates Diploma Certificates, Certificates, Birth Certificates, Marriage Certificates, and Death Certificates, New Identity Packages, .all designed to look 100% identical Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
2026-03-10
Jerome Herman:
HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-03-09