Ерөнхийлөгчийн хууль гишүүдийг эрхшээлд оруулах уу?

img

 

Хаврын чуулган эхэлмэгц улс төрийн хүрээнд өдөр бүр намжихгүй яригдаж байгаа нэг сэдэв бий. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлаад Монгол Улсын Их Хуралд өргөн барьчихлаа. Сонсоход бол “ард түмэнд таалагдах” сэдэв. Хариуцлагагүй гишүүдийг эргүүлэн татдаг байя гэдэг үг хэнд ч муу сонсогдохгүй. Гэхдээ улс төр дээр юм бүхэн гаднаасаа харагддаг шигээ энгийн байдаггүй. Яг үнэндээ энэ бол нэг хуулийн төсөл биш, парламентын ардчиллын суурь зарчим руу орж байгаа нэлээд том асуудал. УИХ-ын гишүүн гэдэг чинь нэгэнт сонгогдсон бол ард түмнийг төлөөлөөд, хараат бус шийдвэр гаргах ёстой субъект. Харин “эргүүлэн татах” механизм орж ирэхээр тэр хүн сонгогчдоосоо биш, улс төрийн нөлөөллөөс айж эхлэх эрсдэл бий болдог. Тэр дундаа энэ санаачилга Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гарч ирж байгаа нь өөрөө илүү анхаарал татаж байна.

Учир нь Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй ч парламентын дотоод бүтэц, гишүүдийн бүрэн эрхэд ингэж гүнзгий оролцох шинжтэй санал гаргаж байгаа нь эрх мэдлийн тэнцвэрийн тухай асуудлыг шууд хөндөж байна гэсэн үг. Нэг ёсондоо “хяналт” нэрийн дор “нөлөөлөл” бий болох эрсдэл үүсэж байна гэж харж байгаа хүмүүс цөөнгүй.

Нөгөө талд, улс төрийн хүрээнд ил яригдахгүй ч бүгд мэдэж байгаа нэг зүйл бий. Ерөнхийлөгч хуулиа зүгээр өргөн бариад орхичихгүй. Цаана нь дэмжлэг босгох, санал татах, кноп хөдөлгөх ажил зэрэгцээд явдаг. Өөрөөр хэлбэл, хөшигний ард тохироо, шахалт, ятгалга бүгд л өрнөж байгаа. “Нугаслахаа нугасалж, гуядахаа гуядаж, аргадахаа аргадана” гэдэг үг зүгээр нэг хэтрүүлэг биш, Монголын улс төрийн бодит дүр зураг.

Эндээс л хамгийн эмзэг асуудал гарч ирж байгаа юм. Хэрвээ Монгол Улсын Их Хуралд Ерөнхийлөгчид “кнопын өртэй” гишүүд байгаад, тэд ийм хуулийг дэмжээд баталчихвал яах вэ гэдэг асуулт. Тэгвэл УИХ өөрөө бие даасан институц хэвээр үлдэх үү, эсвэл аажмаар гүйцэтгэх засаглал, тэр дундаа Ерөнхийлөгчийн нөлөөнд орж эхлэх үү гэдэг эргэлзээ гарч ирнэ.

Хүмүүсийн нэг хэсэг энэ хуулийг “ард түмний хяналт нэмэгдэнэ” гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь “парламентын ардчиллыг сулруулах алхам” гэж үзэж байна. Аль аль нь үндэслэлтэй. Гэхдээ асуудлын гол нь механизмаасаа илүү хэн, ямар орчинд, ямар зорилгоор ашиглах вэ дээр очиж байгаа.

Монголын улс төрд хууль өөрөө муу биш, харин хэрэгжүүлэх орчин нь асуудал болдог жишээ олон. Хэрвээ энэ хуулийг улс төрийн өрсөлдөгчөө шахах, эсвэл гишүүдийг “дуулгавартай” байлгах хэрэгсэл болгож ашиглавал парламентын утга агуулга өөрчлөгдөнө. Харин үнэхээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг бодит болгох чиглэлд ашиглаж чадвал эсрэгээрээ дэвшил ч байж болно.

Тиймээс энэ бол зүгээр нэг хуулийн төсөл биш. Энэ бол Монголд эрх мэдлийн тэнцвэр хаашаа хэлбийх вэ гэдгийг шалгах сорил. Монгол Улсын Их Хурал өөрийн бие даасан байдлаа хадгалж чадах уу, эсвэл улс төрийн нөлөөлөлд автаж шийдвэр гаргах уу гэдэг нь энэ хэлэлцүүлгийн явцад тодорхой болно.

Одоохондоо хуулийн үг, заалтаас илүү хөшигний ард юу өрнөж байгаа нь энэ бүхний жинхэнэ утгыг тодорхойлох нь гарцаагүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ХЗС-Д БАЙСАН ЭНХБАЯР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ОЛГОХ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМ-ЖИ-ИЛ КОРПОРАЦИЙН ДАНСАНД 2023.12.18-НЫ ӨДӨР А/418 ТООТ ТУШААЛ ГАРГАСАН ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН. ЭНЭ БОЛ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ. МӨН ХЗ-Н ДЭД САЙД Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД ХУРАЛД СУУЖ БАЙСАН БАРИМТ БАЙДАГ. ЭНЭ БҮГД БОЛ БАРИМТ. ЭНЭ БҮГДИЙГ ДАРААЛАД ОРУУЛАН ЭРГЭН ХАРХАД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ БАЙНА. ЗАНДАНШАТАРААС ХҮН ЯЛЛАХ ЗАХИАЛГАТАЙ ТОМИЛОГДСОН ХЗС-ДЫН ХЭВЛЭЛЭЭР ЦАЦАААД БАЙГАА АМУНДРА НЬ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХРИАЛ АЛБАН ТУШААЛТАЙ БАЙСАН ХҮН. ИНГЭЭД ХАРХААР ЭРГЭЭД БОДЬ ДЭЭР ОЧИЖ ХЗС ЭНХБАЯР ҮНЭНД ГҮЙЦЭДЭН ИРХЭЭР ЯРИЛЦЛАГА ИЛ БОЛОГ ГЭЖ ХУЦАЖ БАЙНА. ТҮҮНИЙГ ЧИНЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГЛӨӨ ГЭДГЭЭ ХЭЛСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРГИЙН МАТЕРИАЛ ИЛ БОЛГОЖ БОЛОХГҮЙ МЭДЭДГҮЙ ХЗС-ТАЙ ГУТАМШИГ. ХҮН ЯЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧ ТОМИЛСОН ТЭНЭГ ХУУЛЬ САЙДАА ТАТАЖ АВ.
2026-03-24
Агнета Фальтског:
Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн аюулгүй бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекц 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлт 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
2026-03-24
Fatima Frisco:
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
2026-03-21