Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч банк
Голомт банк "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч банк" санаачилгынхаа хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Энэ хүрээнд зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ялгарлыг бий болгох зорилготой "Women Owned" тохирлын тэмдэгтийг 2023 онд нэвтрүүлж, одоогийн байдлаар нийт 120 байгууллага уг тэмдэгтийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Мөн эмэгтэй бизнесийг дараагийн шатанд гаргахад нь дэмжих, үйл ажиллагааг нь өргөжүүлэх “SheStars” хөтөлбөрийг 2025 онд эхлүүлэн нийт 22 эмэгтэйд Монголын ТОП бизнес эрхлэгчдийн арга барилаас суралцах боломжийг олгосон.
Үүнээс гадна Голомт банк "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл"-ийн бүтээгдэхүүнийг гаргаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.
Зээлийн нөхцөлтэй танилцах: https://bit.ly/4ldgrHl
“Women Owned” тохирлын тэмдэгтийн хүсэлт илгээх: https://bit.ly/4b76nuR
СЭТГЭГДЭЛ БИЧИХ