Нөөцийн мах худалдаанд гарсан ч, үхрийн махны үнэ өсөлттэй байна

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааг энэ сарын 25-ны өдрийн байдлаар  өмнөх 12 дугаар сартай харьцуулахад 8.0 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар өсчээ. Махны дундаж үнэ:  12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 10.9-13.4 хувь, үхрийн махны үнэ 15.0-16.0 хувь, ямааны махны үнэ 22.4 хувь, адууны махны үнэ 18.8 хувиар тус  тус өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.7-3.3 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.2-0.8 хувиар буурчээ. Адууны болон ямааны махны үнэ тогтвортой байна. 2012 оны 1-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4994 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5625 төгрөг, ямааны мах - 4180 төгрөг, адууны мах – 4417 төгрөг, хонины цул мах – 5080 төгрөг, үхрийн цул мах – 6263 төгрөгийн үнэтэй байв. Нөөцийн мах худалдаанд гарч, үхрийнх 3700 төгрөг, хониных 3200 төгрөг, ямааных 2600 төгрөгөөр худалдаалагдаж байна.   Гурилын үнэ:  12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 4.6 хувь, дээд гурилын үнэ 1.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.9 хувь, хятад дээд гурилын үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад гурилын үнэ тогтвортой байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 0.5 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өсчээ. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.lavlah.mn:
nuutsiin uhriin mah ogt hudaldaand irehgui baina aa. ter ni tsaaguuraa buunduu buuznii guanz mahnii hudaldaachdiin gart orj baigaa bolohoor uhriin mahnii une buur usuud baigaa yum.
2012-01-27