Япон улсын иргэдэд "МҮДИКС"-ийн хувьцааг худалдаж авахыг зөвшөөрчээ
"Трансцент капитал менежмент" ХХК, Япон улсын иргэн Хаята Окомото, Масака Окамото, Эми Окамото нараас "МҮДИКС" ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 56,1 хувь буюу 46,155 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 544 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргажээ. Үүнийг нь Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор зөвшөөрч хугацааг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн 60 хоногоор тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ