АНУ-Ираны хэлэлцээ мухардсанаар нефтийн үнэ өсөв

img

 

АНУ, Ираны хооронд энх тайвны хэлэлцээ үргэлжилж байгаа ч талууд одоогоор тохиролцоонд хүрч чадсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон хэлэлцээрийг хүлээн авахаас татгалзсан ч энэ долоо хоногт дахин яриа хэлэлцээ хийх боломжтой гэж мэдэгджээ.

Үүний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн байна. Брент нефтийн үнэ баррель нь 105.64 ам.долларт хүрч, өмнөхөөсөө 1.27 хувиар өсөв. Ираныг тойрсон нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж байгаа юм.

“Поло” хар салхи Мексикийн эрэгт ойртож байна Мексикийн Номхон далайн эрэгт “Поло” хар салхи ойртож, эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Хар салхи гуравдугаар зэрэглэлд хүрсэн бөгөөд даваа гарагийн орой Баха-Калифорнийн өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байна. Салхи хүчтэй шуурч, их хэмжээний бороо орсноор үер болон далайн усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байна. Зарим эргийн бүсэд далайн боомтуудыг хааж, иргэдийг хамгаалах арга хэмжээ авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ