Альцгеймерийн өвчнийг тархинаас гадна хайх шинэ сэжүүр олжээ
Эрдэмтэд Альцгеймерийн өвчинтэй холбоотой зарим дархлааны эсүүд тархинд бус, тунгалгийн зангилаанд эхлэн идэвхжиж, улмаар мэдрэлийн систем рүү шилждэг байж болохыг тогтоожээ. Хулганад хийсэн туршилтаар энэ замыг хаахад мэдрэлийн эсийн гэмтэл эрс багассан байна. Хэрэв цаашдын судалгаагаар хүнд мөн адил механизм батлагдвал Альцгеймерийн эмчилгээ зөвхөн тархинд чиглэх бус, дархлааны тогтолцооны түвшинд эмчлэх шинэ боломж нээгдэж магадгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ