
Шатахууны үнийн өсөлтөд хоёр талд буруутгагдахын зэрэгцээ бие биенээ буруутгаж байгаа Монголбанк болоод импортлогч компаниудын хамтын ажиллагаатай холбоотой мэдээлэл байна. Монголбанкнаас энэ сарын 30-ны өдрийн 11 цагаас “Шатахуун импортлогч компаниуд төгрөгийн валюттай харьцах ханшийн эрсдэлээс хамгаалах своп, форвард зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах нь” сэдэвт 4 дэх удаагийн сургалтыг зохион байгуулах гэж байгаа аж. Тус сургалтанд шатахуун импортлогч компаниудын удирдах ажилтнууд, санхүүгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байгаагаа Монголбанкны Валют, эдийн засгийн газраас мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ