Оюутнуудын санаачилсан Хотын орхигдсон, муухай булангуудыг сайжруулах сэдэл бүхий 250 гаруй гэрэл зургын архив бий болов
Үнэндээ нүдэнд ил ч сэтгэлд орхигдсон тоосонд дарагдсан, эмтэрхий хугархай, хог шороо овоорсон ийм л хотод бид амьдраад дасчихаж…
Нийслэлийн хөгжил дэвшилд оюутнуудын оролцоо
Сэхээтэн болохуйн үндэс санаачлага байдаг юм шиг.
Манай хотод асуудал олон бий. Тэр бүхнийг дурдаад яахав. Сэхээтэн болж буй оюутнуудын хувьд хотын асуудлыг шийдвэрлэх сэдэл, санаачлага гарган, хот байгуулалтын салбарт шинэлэг гарц гаргалгаа нэвтрүүлэх зорилготой бичил төсөл 2026 оны хичээлийн шинэ жилийн эхний сард гүйцэтгэлээ. "Хот байгуулалт, инновацийн лаборатори" (Urban Solutions and Innovation Lab) гэх энэхүү лаборторын ажлын хүрээнд СИТИ ИХ СУРГУУЛЬ ба ОЛОН УЛСЫН УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН оюутан залуучуудын санаачилга, мэдлэг чадварт түшиглэн Хотын орхигдсон, муухай булангуудыг сайжруулах сэдэл бүхий 250 гаруй гэрэл зургын архив бий болов. Лаброторийн ажлын хүрээнд оюутнууд, асфалтын чанар, ус зайлуулах хоолойн буруу шийдэл, байгаа олоогүй – хайхралгүй орхисон бут сөөг, графити эвдэн сүйтгэх асуудалд хийж болох шийдлүүд, гэх мэт олон шинэ санаа дэвшүүлсэн тухай багш Б. Ариунболд дурдаж байлаа.
Үнэндээ нүдэнд ил ч сэтгэлд орхигдсон тоосонд дарагдсан, эмтэрхий хугархай, хог шороо овоорсон ийм л хотод бид амьдраад дасчихаж… Өдөр бүр хажуугаар нь явж өнгөрөхдөө, хувийн биш бүхэнд хүний ханддаг хэвийн гэмээр ч юм шиг хэнэггүй хэмээр ч юм шиг, харамсмаар гэмээр ийм шиг. Гэтэл ийм байдал, ирээдүйн сэхээтнүүд маань эвлэрэхийг хүссэнгүй. Бүтээлч санаачлага гарган энэхүү төслийг эхлүүлжээ.
Хот байгуулалтын шинэ хандлага ба оюутны оролцоо
Өнөөгийн Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын түгжрэл, агаарын бохирдол болон ногоон байгууламжийн хүрэлцээ зэрэг олон талт сорилтууд тулгарсаар байна. Эдгээр асуудалд уламжлалт арга барилаас илүүтэйгээр шинжлэх ухаанч, бүтээлч, инновацид суурилсан шийдлүүдийг эрэлхийлэх шаардлага өнөөдөр өндөр байна.
Үүнийг зөвхөн мэргэжлийн байгууллагууд эсвэл туршлагатай судлаачид бус, харин салбарын ирээдүй болсон их, дээд сургуулийн оюутнууд өөрсдөө гардан шийдвэрлэхээр санаачлага гаргасан нь таашаалтай.
Цаашдаа хот байгуулалтын салбарын эрдэмтэн судлаачид болон холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж дэмжинэ гэж оюутнууд найдаж байна. Оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг бодит ажил хэрэг болгоход мэдээж төсөв мөнгөнөөс авахуулаад асуудал бий, иймд ядаж санаачлага маань цаашдаа холбогдох газаруудад бага ч гэсэн сэдэл, түлхэц болоосой гэж итгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ