Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогджээ

img

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ.

Дэд сайд Б.Мөнхтамир өмнө нь Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Харин 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон, "COP17" олон улсын бага хурлыг зохион байгуулах багт орж ажилласан туршлагатай аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ