Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр М.Баасанбат сонгогджээ
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өмгөөлөгч М.Баасанбат олонхийн санал авч, сонгогджээ. Тус албан тушаалд өмгөөлөгч Т.Одгал, М.Баасанбат, В.Ганболд, Ц.Энхцэнгэл нар өрсөлдсөн байна. Санал хураалтын дүнгээр М.Баасанбат 231, Т.Одгал 83, Ц.Энхцэнгэл 42, В.Ганболд 6 санал авчээ. Өмнөх жилүүдэд өмгөөлөгч Л.Данзанноров Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
М.Баасанбат нь “Бридж констракшн” ХХК-д хүний нөөцийн менежер, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн дарга, "Элч” хууль зүйн товчоонд өмгөөлөгч, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ