"Netflix" 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулна
"Netflix” платформ 2030 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Испани Улсад шууд дамжуулах эрхийг авчээ. Ингэснээр тус компани Испанид эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн томоохон олон улсын тэмцээнийг анх удаа дамжуулах гэж байна.
“Netflix”-ийн авсан эрх нь ДАШТ-ий нийт 104 тоглолтыг хамрах бөгөөд санхүүгийн нөхцөлийг талууд одоогоор зарлаагүй байна. Хэлэлцээрийн хүрээнд Испанид тоглолт явагдах өдөр бүр дор хаяж нэг тоглолтыг үнэгүй үзүүлэх аж. 2030 оны ДАШТ-ийг Испани, Португал, Марокко хамтран зохион байгуулах бол тэмцээний 100 жилийн ойг тохиолдуулан Уругвай, Аргентин, Парагвайд мөн ойн хүрээний нээлтийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Netflix" спортын шууд дамжуулалтын зах зээлд байр сууриа ийнхүү тэлж байгаа бөгөөд тус компани 2027 онд Бразилд, 2031 онд АНУ болон Канадад болох эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий дамжуулах эрхийг мөн эзэмшиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ