АНУ-ын рэп хөгжмийн алтан үеийг цочирдуулсан хэргийг 30 жилийн дараа эцэслэлээ

img

 

Тупак Шакурыг 1996 онд хөнөөсөн хэргийг зохион байгуулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон Дуэйн Дэвист мягмар гарагт /2026.10.13/ 40 жил хорих ял оноолоо.Ийнхүү АНУ-ын рэп хөгжмийн алтан үеийг цочирдуулсан хэргийг 30 жилийн дараа эцэслэв.

“South Side Compton Crips” гэмт бүлэглэлийн удирдагч байсан Дуэйнийг шүүх наймдугаар сард үхэлд хүргэх зэвсэг ашиглан хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн юм.

Тэрбээр өөрийн гараар Тупакийг буудаж хөнөөгөөгүй ч шүүх хурал болсон Невада мужийн хуулиар бол гэмт хэрэг үйлдэхэд тусалж, зохион байгуулсан хүн үйлдсэн хүнтэй ижил ял үүрдэг учир ийм зүйл ангид буруутай гэж үзжээ.

63 настай Дуэйн Тупакийн үхэлтэй холбогдон яллагдсан цорын ганц хүн юм. Түүнийг яллах дүгнэлтийг танилцуулах шүүх хурлын үеэр шүүгч Карли Кирни үг хэлэхдээ “Та хэн нэгийг гэр бүлээс нь салгаж, амь нас, ирээдүйг нь булаачхаад зүгээр явж болохгүй.

Ялангуяа тэр хүн нь Тупак Шакур байсан үед. Дэлхий нийт Тупакийг амь насаа алдсаныг хэзээ ч мартаагүй. Лас Вегас хот ч мөн адил мартаагүй” гэсэн байна. Хурлын үеэр прокурор Марк ДиЖиакомо хэлэхдээ, ямар ч ял оноосон бай Дуэйн шоронд нас барах нь гарцаагүй гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ