Борлуулалтын цэгийн түлшний нөөц харилцан адилгүй, нийлүүлэлт жигд бус байгаа нь тогтоогджээ

img

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшний нийлүүлэлт, түгээлт хэвийн байгаа эсэхэд хяналт тавьж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шахмал түлш борлуулах 11 цэгт ажиллаж, түлшний үлдэгдэл, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцжээ.

Шалгалтаар зарим борлуулалтын цэгийн түлшний нөөц харилцан адилгүй, нийлүүлэлт жигд бус байгаа нь тогтоогдсон байна.

Иймд түлшний татан авалт, хуваарилалт, түгээлтийн уялдаа холбоог сайжруулж, борлуулалтын цэгүүдийн нөөцийг тогтвортой байлгахад анхаарч ажиллах шаардлагатайг холбогдох байгууллагуудад чиглэл болгожээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар шахмал түлшний нийлүүлэлт, түгээлтэд тогтмол хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ