УЛААНБААТАР ХОТ 2027 ОНД ЦАХИМ СПОРТЫН ДЭЛХИЙН ТӨВ БОЛНО
Дэлхийн цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулагч PGL компани 2027 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан “Counter-Strike 2” тоглоомын Tier 1 ангиллын тэмцээнийг Монгол Улсад шилжүүлэхээр болсноо зарлалаа.
PGL Ulaanbaatar 2027 тэмцээн дөрөвдүгээр сарын 14–26-нд Улаанбаатар хотод болж, дэлхийн шилдэг 16 баг 1.3 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөнө.
Үүгээр зогсохгүй тавдугаар сарын 10–23-нд BLAST Premier Open Ulaanbaatar 2027 тэмцээн мөн нийслэл хотод зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Энэ нь BLAST байгууллагаас Монгол Улсад зохион байгуулах анхны Tier 1 ангиллын тэмцээн юм.
Ийнхүү Монгол Улс 2027 онд ердөө нэг сарын хугацаанд дэлхийн хэмжээний цахим спортын хоёр томоохон тэмцээнийг хүлээн авах гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ