5,500 МЕТРИЙН ГҮНЭЭС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ АМЬТАНД ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИД НЭР ӨГЧЭЭ

img

 

Японы эргийн ойролцоох Номхон далайн ёроолоос 5,500 метрийн гүнд амьдардаг урьд өмнө шинжлэх ухаанд бүрэн тодорхойлогдоогүй нэгэн хачирхалтай нялцгай биетийг илрүүлжээ.

Судлаачид 2024 онд Изу-Огасаварагийн хонхорт хийсэн судалгаагаар уг амьтныг олж илрүүлсэн бөгөөд 2026 оны хоёрдугаар сард шинэ зүйл болохыг шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор тодорхойлсон байна.

Хамгийн сонирхолтой нь нэрийг нь интернэт хэрэглэгчид өгчээ.

Шинжлэх ухааны YouTube контент бүтээгч Ze Frank уг амьтны тухай бичлэг нийтэлсний дараа судлаачид олон нийтийг нэр өгөх аянд урьсан байна. Үүний үр дүнд дэлхийн өнцөг булан бүрээс 8,000 гаруй санал иржээ.

Эцэст нь эрдэмтэд Ferreiraella populi хэмээх нэрийг сонгосон бөгөөд латин хэлний populi нь “ард түмний” гэсэн утгатай аж. Сонирхолтой нь 11 хүн энэ нэрийг бие даан санал болгосон байна.

Энэ амьтны тухай сонирхолтой баримтууд:

  • Найман ширхэг хуяг мэт бүрхүүлтэй.

  • Эмгэн хумс болон цох хорхойн холимог мэт харагддаг.

  • Далайн гүнд живсэн модон дээр амьдардаг.

  • Сүүл хэсгийнх нь ойролцоо ялгадасаар нь хооллодог жижиг өтнүүд амьдардаг.

  • 5,500 метрийн гүнд, нарны гэрэл хүрдэггүй орчинд амьдардаг.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ