НЭГ НЬ 39 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭВ, НӨГӨӨ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХҮРЭЛЦЭХГҮЙ ГЭВ
Эрчим хүчний салбарын ирэх оны төлөвлөгөөний талаар Сангийн болон Эрчим хүчний сайд нарын мэдэгдэл анхаарал татаж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ТЭЦ-5, ТЭЦ-6 станцын төслүүдийг 2027 онд эхлүүлж, дуусгах зорилт тавьснаа мэдэгдэв.
Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарт 479 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан ч үүний 261 тэрбум нь хөрөнгө оруулалтын зардал бөгөөд эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтэц, шугам сүлжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүйг онцоллоо.
Нэг талд 39 төсөл, ТЭЦ-5, ТЭЦ-6-гийн томоохон зорилт. Нөгөө талд хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй гэсэн салбарын сайдын байр суурь.
Тэгвэл зарласан төслүүдийн санхүүжилт хэрхэн шийдэгдэх вэ? 2027 онд хэрэгжүүлнэ гэсэн амлалтууд бодит ажил болох уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ