Э.Баярбат түүхэн ялалт байгуулжээ

img

Италийн үзэсгэлэнт Сицил арлын Катанья хотноо болж буй туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн хүнд сэлэмний төрлийн урдчилсан тулаанууд явагдаж өнгөрлөө. Энэхүү төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д хоёр дахиа оролцож буй Э.Баярбат Бермудын тамирчин Стивенсийг ялснаар Монголын түүхэн дэх энэ тэмцээний анхны ялалтыг авлаа. Манай тамирчин мөн Норвеги, Финляндын тамирчидтай ойрхон хүч үзсэн юм. Э.Баярбат нь 222 тамирчнаас 175-р байранд орсон бөгөөд манай оронд үүсээд хоёр жил хүрэхгүй хугацаа болж буй энэхүү тэмцээний хувьд том амжилт билээ. Эмэгтэй хүнд сэлэмний тамирчин Э.Орхон, эмэгтэй илд сэлэмний тамирчин Ю.Ариунзаяа, эрэгтэй хөнгөн сэлэмний тамирчин Б.Баттөмөр нар өнөөдөр тулаанаа хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene ix gojo sport sh tee, nadad mash ix taalagddag, tuyalzuur selemnii sport mongold xögjööd udaagui gexed manai tamirshid sdain bna, amjilt xusie.
2012-06-07
amjilt
2011-10-21
Haha goy hellee. Yabraa bhda yahav de haha
2011-10-18