Зуух, яндангийн битүүмжлэл муу, хаалтыг буруу хааснаас угаарын хийд өртдөг
Нийслэлийн гэр хорооллын айл өрхөөс хоногт угаарын хий өссөн тухай 70-180 орчим дуудлага ирдэг байна.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засвар үйлчилгээний хэлтсийн хийн зуухны инженер П.Анхбаярын мэдээлснээр хөөлөөгүй яндан пийшин зуух, битүүмжлэлгүй зуух, камин зууханд, мод түлш бусад (бусад түлш) материал ашиглан гал түлэх үед түлшний дутуу шаталтын улмаас, хийн зуух (газан) плитка, халаагуурын аюулгүй ажиллагааг хангаагүй үед угаарын хий ялгарч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
"Дотоод орчинд угаарын хийд өртдөг шалтгаан нь зуух, ханан пийшин эвдэрсэн битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос завсар зайтай, яндангаа удаан цэвэрлээгүй хөө тортогтой байх, галлахдаа яндангийн хаалтыг хаасан, гал бүрэн унтраагүй байхад (хаалтыг хаах) яндан холбоосыг зуухнаас салгаж авах, түлшийг буруу түлэх, зуухны үнс дүүрэн байх, хийн халаагч болон зуух ашиглах тохиргоо аюулгүй ажиллагааг хангаагүй зэрэг юм.
Агааржуулалтгүй битүү орчин, агаар сэлгэлтгүй үед дотоод орчинд угаартах шалтгаан үүснэ. Тиймээс түлш хэрэглэгч та бүхэн дээрх зүйлсийг сайтар шалгаж хэвшээрэй" гэж зөвлөлөө.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллах горим:
- Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Хэвийн ажиллаж байгаа үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна.
- Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, харин улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаарын хий алдагдсан тэмдэг юм.
- Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэц дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах шаардлагатай.
Иргэд угаарын хийн дуудлагыг 7011 9410 дугаарын утсанд өгөх боломжтой
СЭТГЭГДЭЛ БИЧИХ