Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгууллаа

img

 

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай нийтийн өргөдлийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг гишүүдийн 52.9 хувь нь дэмжив.

Иргэн Х.Оюунбилэгийн санаачилсан өргөдлийг 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн байна. Үүнээс 49,785 нь нийслэлийн иргэд бөгөөд дэмжигчдийн 71,931 нь эмэгтэйчүүд байжээ.

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг 2027 онд төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Энэ нь компанийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна төлөх дүн юм.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар ногдол ашгийг иргэдэд тараавал 2027 оны сүүлчээр инфляц 1-1.8 нэгж хувиар нэмэгдэх төсөөлөлтэй байгааг хэллээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахалж, иргэдэд ногдол ашиг олгох боломж, эрх зүйн зохицуулалт болон эдийн засгийн нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ