Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дотоод сүлжээ доголджээ
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилчдын хоорондоо нууц мэдээлэл дамжуулахдаа ашигладаг NSANet нэртэй дотоод сүлжээнд доголдол гарсан талаар CNN агентлагт эх сурвалжууд мэдээлжээ.
Үндэсний Тагнуулын албаны дарга Жэй Клейтон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дотоод сүлжээнд доголдол гарсан нь цахим халдлага бус тус агентлагийн зүгээс дотоод сүлжээндээ программ хангамжийн шинэчлэл хийх явцад алдаа гарснаас болсон хэмээн мэдэгджээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд АНУ-д албан байгууллагуудын серверүүд доголдсон хэд хэдэн тохиолдол ар араасаа бүртгэгдээд байгаа билээ.
Тодруулбал, энэ сарын 12-нд дэлхий даяар Microsoft компанийн серверүүд ажиллахаа больж, 14-нд Америкийн нисэх онгоцны буудлуудын харилцаа холбоонд доголдол гарч, олон зуун нислэг цуцлагдсан бол 16-нд Америкийн банк санхүүгийн байгууллагуудын цахим үйлчилгээнд мөн доголдол гарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ