Аймгуудын өрсөлдөх чадавхаар Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгилаа
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн жил тутам гаргадаг.
Тус байгууллагаас өнөөдөр “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.
Судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Дорноговь 96.2, Орхон 92.3 оноогоор удаалав. Мөн Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд багтсан байна.
Тус тайланд Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд нийт 115 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Үнэлгээнд албан ёсны статистик мэдээлэл болон аймаг бүрийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүнг ашигласан аж.
Хурлын эхэнд судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Ч.Отгочулуу "Манай төв бол төрөөс хараат бус байгууллага. Бид өмнө нь 2023 онд санал асуулга бүхий цогц судалгаа явуулсан. Харин сүүлийн хоёр жил зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн судалгааг гаргасан. Харин энэ жил санал асуулга бүхий иж бүрэн судалгаа хийсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ