Си Жиньпин, Д.Трамп хоёр В.Путинээс тусдаа зогсож зургаа авхуулав

img

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Хятадын Шэньжэн хотод болж буй Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцож байгаа билээ. Чуулга уулзалтыг сурвалжилж буй барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чуулганы 2 дахь өдөр болох БНХАУ, АНУ болон Оросын төрийн тэргүүнүүдийн гурван талт түүхэн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаас гадна чуулга уулзалтын эхний өдрөөс л Бээжин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандаж байгаагаас арай өөрөөр хандаж буйг онцолжээ.

Жишээ нь, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Шэньжэнд хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг нисэх онгоцны буудал дээр өөрийн биеэр угтан авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, эрх мэдлээрээ дээрээсээ 5-д бичигдэх Цай Чи угтан авчээ. Ерөнхийлөгч Д.Трампыг АПЕК-ийн чуулганд хүрэлцэн ирэхэд оркестр АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОХУ-ын төрийн тэргүүнийг хүрэлцэн ирэхэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн хэсгээс тоглосон байна.

Уламжлал ёсоор АПЕК-ийн чуулганд оролцож буй төрийн тэргүүнүүд хамтдаа зургаа авхуулах үеэр Д.Трамп, Си Жиньпин хоёр хамтдаа зогссон байсан ба АНУ-ын Ерөнхийлөгчийн баруун талд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, харин Си Жиньпиний зүүн талд гэргий Пэн Лиюань, түүний зүүн талд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зогссон байжээ. Дүрс бичлэгт АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүд зураг авхуулахын өмнө В.Путинтай гар барьсныхаа дараа түүнийг тусдаа зогсохыг зааж байгаа нь буусан байна. Түүнчлэн АПЕК-ийн чуулганд оролцогсдод зориулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нарыг тусдаа ширээнд суулгасан учир В.Путин Д.Трамптай үг солилцож чадаагүй талаар В.Путины туслах Юрий Ушаков мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ