БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд хамтран “Энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав
Трамп, Путин, Ши Жиньпин нар анх удаа гурван талт уулзалт хийж, “Энх тайвны хамтарсан тунхаглал” гаргажээ.Тэд цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх, газрын тосны олборлолт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, НҮБ-ыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Гурван улсын удирдагчид АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын Шэньжэнь хотод 90 минут уулзжээ. Уулзалтын үеэр Украины дайныг зогсоох асуудлыг мөн хэлэлцсэн байна. Трамп Путинтэй дайны талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд хоёр тал мөргөлдөөнийг дуусгах хүсэлтэй байгааг мэдэгджээ.
Харин Путин Украины дайныг зогсоохын тулд Киев болон Европын орнууд буулт хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Уулзалт болж байх үеэр Киев хот Оросын агаарын цохилтод өртсөн бөгөөд Путин Украины довтолгоонд хатуу хариу өгөхөө мэдэгджээ.
Путин уулзалтыг дипломат харилцааны түүхэн үйл явдал гэж тодорхойлсон бол Трамп өндөр ач холбогдолтой хэмээн үнэлжээ. Гэвч АНУ-ын зарим сенатор Трампын Путин, Ши Жиньпин нартай найрсаг харилцаж буйд шүүмжлэлтэй хандаж, хоёр удирдагчийг АНУ-ын найз биш хэмээн анхааруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ