SpaceX компани сансарт дата төв байгуулахаар нэг сая хиймэл дагуул хөөргөнө

img

 

АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) Илон Маскийн SpaceX компанид хиймэл оюуны дата төв байгуулах зорилгоор нэг сая хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл олгожээ.

Starmind нэртэй уг сүлжээ нь дэлхийн тойрог замд нарны эрчим хүч ашиглан хиймэл оюуны их хэмжээний тооцоолол хийх зориулалттай.

SpaceX 2033 он гэхэд эхний станцаа байрлуулж, 2035 он гэхэд 100 мянга, 2038 он гэхэд нийт нэг сая хиймэл дагуулын 50 хувийг сансарт байршуулах үүрэг хүлээжээ.

Гэвч одон орон судлаачид уг төслийг шүүмжилж, шөнийн тэнгэрийн харагдах байдал алдагдах, сансрын хог хаягдал, агаар мандлын бохирдол нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Одоогоор сансарт 16,700 орчим хиймэл дагуул идэвхтэй ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ