Умард Солонгос Орост пуужин нийлүүлэхээ түр зогсоосон гэж Украин мэдэгдэв

img

 

Цэргийн тусламж нь олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Умард Солонгосын хувьд гадаад валютын ховор эх үүсвэрийн нэг юм.

Умард Солонгос Оростой хийдэг цэргийн хамтын ажиллагааныхаа зарим хэсгийг, тэр дундаа KN-23 баллистик пуужин нийлүүлэх ажлыг түр зогсоосон талаар Украины цэргийн тагнуулын байгууллага пүрэв гарагт мэдэгдэв. Энэ нь холбоотон хоёр орны хооронд дипломат зөрчил үүссэний дараа гарсан шийдвэр ажээ.

Украины GUR цэргийн тагнуулын байгууллагын мэдээлснээр, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чхве Сон Хи өнгөрсөн сард хамтын ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Энэ нь Оросын Гадаад хэргийн сайдын орлогчдын нэг Кремль Сөүл, Пёньяны хоорондын хурцадмал байдлыг намжаахад тусална гэж мэдэгдсэний хариу болжээ.

Умард Солонгос 2023 оноос Орост зэвсэг, 2024 оноос цэрэг нийлүүлж эхэлсэн талаар Reuters агентлагийн эрэн сурвалжилсан бүтээлд дурдсан байна. Тэдгээр цэргүүдийн дунд Украины цэрэг Оросын Курск муж руу нэвтрэн орсны дараа тулалдаанд оролцсон хүмүүс ч байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, цэргийн тусламж нь олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Умард Солонгосын хувьд гадаад валютын ховор эх үүсвэрийн нэг юм.

GUR-ийн мэдээлснээр, Чхве Сон Хи Өмнөд Солонгосын талаарх бодлогоо тодорхой болгохыг Оросоос шаардан цэргийн хамтын ажиллагааг түр зогсоож байгаагаа мэдэгджээ. Үүнд Оросын цэргийн нисэх онгоцууд Умард Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр нисэх, Орост их бууны сум болон KN-23 баллистик пуужин нийлүүлэх ажлууд багтсан байна.

Өнгөрсөн сард Азийн орнуудтай харилцах асуудлыг хариуцдаг Руденко Москва Сөүлээс Украины дайн дууссаны дараа Оростой харилцаагаа хэвийн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн дохио хүлээн авсан гэж мэдэгдсэн. Түүнчлэн хоёр тал шууд нислэгийг сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа гэжээ.

GUR байгууллага мөн Пёньян ОХУ-д байрлаж буй Умард Солонгосын цэргийн алба хаагчдын тоог 8500 орчмоос 50 мянгад хүргэх тухай Оросын хүсэлтийг одоогоор хүлээн авахгүй байгаа мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ