ОХУ ШИНЭ ЦӨМИЙН ШУМБАГЧ ОНГОЦОО НОМХОН ДАЛАЙН ФЛОТДОО НЭГТГЭНЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн хөдөлгүүрт шинэ шумбагч онгоц болох “Пермь”-ийг Оросын Номхон далайн флотын бүрэлдэхүүнд оруулж, байлдааны үүрэг гүйцэтгүүлэхээр болсныг мэдэгджээ.
“Пермь” нь ОХУ-ын дөрөв дэх үеийн Ясен-М ангиллын олон зориулалттай цөмийн шумбагч онгоц бөгөөд Оросын Тэнгисийн цэргийн флотын “Циркон” гипер дуунаас хурдан пуужинг стандарт зэвсэглэлдээ багтаасан анхны шумбагч онгоц болжээ.
Путин мөн 2030 он гэхэд дахин таван пуужинт шумбагч онгоцыг флотод нийлүүлэх төлөвлөгөөтэй байгааг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Al Jazeera
СЭТГЭГДЭЛ БИЧИХ