17.4 КМ НҮҮРСНИЙ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Эмээлтээс Толгойт хүртэлх 17.4 км урт төмөр замаар нүүрс тээвэрлэж, Толгойт өртөөнд хүргэх боломж бүрджээ.
Ингэснээр цахилгаан станцуудын нүүрсийг цаашид хотын төвөөр дамжуулан тээвэрлэх шаардлагагүй болох юм.
Төслийг 550 сая ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжүүлсэн бөгөөд танилцуулгад дурдсанаар улсын төсвөөс санхүүжилт гаргаагүй аж.
Төмөр зам бүрэн ашиглалтад орсноор аюултай ачаа тээврийг хотоос гаргах, цаашлаад хотын төвд байрлах терминалуудыг нүүлгэн шилжүүлэх боломж бүрдэх юм. Мөн Хөшигийн хөндийд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ