84 аж ахуй нэгжийг сургалтанд хамруулжээ

img

  Орхон аймгийн Татварын хэлтэс татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн  аж ахуй нэгж болон ХХОАТ төлөгч хүнсний болон барилгын материалын худалдаа эрхлэгч иргэдэд сургалт зохион байгуулжээ. Сургалтанд 84 аж ахуй нэгжийг  хамруулж   Нэмэгдсэн  өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хуулиудад   орсон нэмэлт, өөрчлөлтүүд, үүнийг хэрэгжүүлэх үүднээс шинэчлэн батлагдсан тайлангийн маягт, интернэтээр  тайлан өгөх талаар  сургалт явуулсан байна. Сургалтанд хамрагдсан  46  иргэнд 2 удаагийн сургалтаар ХХОАТ-н , ЖДҮ-н тухай хуулиудыг танилцуулж, тайлан хэрхэн гаргах, баримтаа хэрхэн бүрдүүлэх талаар  сургалт зохион байгуулж нийт хамрагдсан иргэдэд  гарын авлага тараан өгч  сурталчилгаа хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ