Үндсэн чиглэлийг боловсруулах ажил эхэллээ

img

Үндсэний хөгжил, шинэтгэлийн хорооноос жил бүр Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг салбарын яамд, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн нэгтгэж боловсруулдаг. Энэ ажлын хүрээнд он гарсаар 2013 оны үндсэн чиглэлийг боловсруулах ажил эхэлсэн билээ. 2013 он бол УИХ-ын сонгуулийн дараахь жил тул хэд хэдэн онцлогтой юм. Иймээс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос холбогдох яамд, агентлагийнхны дунд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэрхэн боловсруулах талаар нээлттэй хэлэлцүүлгийг 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр ҮХШХ-ны хурлын танхимд зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ