Солонгосууд 2 тонн гурил хандивлалаа
Солонгосын “Хайрын будаа” төрийн бус байгууллагаас НХХЯ-ны харъяа Хүүхэд хамгааллын төвд 2 тонн гурилыг бэлэг болгон өглөө. “Хайрын будаа” төрийн бус байгууллага нь нийгмийн эмзэг давхаргын ахмад настан, хараа хяналтгүй хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Хүүхэд хамгааллын төвтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ. Тус байгууллага нь Хүүхэд хамгааллын төвийн хүүхдүүдэд туслахын зэрэгцээ тэдний гэр бүлд ч дэмжлэг үзүүлдэг байна. “Хайрын будаа” төрийн бус байгууллагынханд Хүүхэд хамгааллын төвд сурч хүмүүжиж буй хүүхдүүд өөрсдийн тоглолтын дээжээс бэлэг барьж, өөрсдийн хийсэн “Хулсны баавгай” хэмээх шүрэн урлалыг бэлэг болгон өгч талархалаа илэрхийлсэн юм. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Улаанбаатар дээд сургуулийн хүмүүнлэгийн багийн оюутан залуучууд төвийн нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ