Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай татварын барагдуулалт, төсвийн орлогын мэдээлэлийн үнэн зөв байдлыг хангах талаар хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлгээр шүүхийн гүйцэтгэх хуудсаар татварын өрийг барагдуулж, түүнийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхэд гарч байгаа асуудлуудыг шийдэх, санал бодлоо солилцох, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг заавал бичүүлэх, өрийн барагдуулалтын явц, татварын алба, ШШГА-ны мэдээ, тайлангийн хамтын солилцоо, түүний үнэн зөв байдлыг хэрхэн хангаж ажиллахад өөрсдийн зүгээс гарч буй хүндрэлүүдийг тодорхойлж, гарах арга замыг хайж, тодорхой шийдэлд хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ