
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байрны долдугаар давхарт энэ сарын 21-ний өдөр газ дэлбэрч гурван хүн гэмтэж, 36 айл орох оронгүй болчихоод байна.
Осол гарснаас хойш тухай орцны айлуудыг мэргэжлийн байгууллагынхныг дүгнэлт гаргатал гурав хоногийн хугацаатай байраа сулла гэсэн байна.
Мөн нуралт үүсэх аюултай тул аюулгүй байдлыг бодсон байна. Гурав хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтынхан болон онцгой байдлынхан ослын газар ажилласны дараа тухай байранд тулгуур хийж, аюулгүй байдлыг хангасны дараа айл өрхийг хэсэг хэсгээр оруулж эд зүйлээ авахыг зөвшөөрөх хэрэгтэй гэжээ.
Үүнд тухайн байрны оршин суугчид бухимдаж тэсгэм хүйтний улиралд орон гэргүй удаан хугацаагаар явах хэцүү байна хэмээн хэлж байна.
Мөн Дархан хотынхон дэлбэрэлтэд өртсөн айл өрхүүдэд туслах зорилгоор 14 хоногийн хандивын аян өрнүүлж эхлэх гэж байна. Уг аян ирэх сарын нэгнээс эхлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ