
Оюутолгойн 66 хувийг эзэмшиж буй "Айвенхоу Майнз" компанийн хувьцааны дийлэнх хэсгийг "Рио Тинто" эзэмшилдээ авснаа өчигдөр мэдээллээ.
Төслийн менежментийг удирдан явуулж буй "Рио Тинто" Айвенхоу-гийн 49 хувьтай тэнцэхүйц хэмжээний хувьцааг хэдийнэ эзэмшээд байсан билээ.
Тус компани "Айвенхоу Майнз"-ын 15.1 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 20 канад доллараар худалдаж авснаар эзэмшлээ 51 хувьд хүргэжээ.
Энэхүү хувьцааны арилжаа хийсний дараа Торонтогийн биржид Айвенхоу-гийн хувьцааны үнэлгээ 4.2 хувиар буурч, 17.53 долларт хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ