Хөдөө аж ахуйн салбарт түүхий эдийн хангамжийн асуудал тулгарч байна

img

  ХБНГУ-д болсон “Хүнсний хангамжийг тогтвортой өсөлтөөр-Ховордож буй түүхий эдийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах нь" сэдвээр зохион байгуулагдсан  ХАА-н сайд нарын Дээд хэмжээний 4 дүгээр уулзалтанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле оролцов. Дэлхийн 64 орны Хөдөө аж ахуйн сайд нар, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл болон Европын Комиссын ХХАА эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газар тус тус оролцсон дээд хэмжээний уулзалтаар энэхүү уулзалтаас гарах төгсгөлийн баримт бичгийн төслийн талаар санал бодлоо солилцов. Түүнчлэн сайд нар хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад байгаа олон чухал асуудлаар санал солилцов. Үүнд: • хөдөө аж ахуйн салбар дахь түүхий эдийн хангамжийн асуудал, • улс бүр газар тариалангийн талбайгаа зохистой ёсоор хамгаалах, • усны хангамжийг сайжруулах, бохир ус цэвэршүүлэн ашиглах арга зам, • хөдөө аж ахуйн салбар дахь жижиг дунд хэмжээний аж ахуйн нэгжийн асуудал, • биологийн төрөл зүйлийг хамгаалах, • ХХАА-н салбарын тогтвортой хөгжил, • тухайн оронд тохирсон хүнсний үйлдвэрлэлийн бүтэц, • эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулах асуудал, • ХХАА салбар дахь уламжлалт арга барилийг орчин үеийн шинжлэх ухаанд үндэслэсэн ноу-хоутай хослуулах зэрэг болно. Чуулга уулзалтааас нийт 27 заалт бүхий төгсгөлийн баримт бичгийг хамтран гаргав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ