
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны захиалгаар энэ онд хийгдэх БОДЛОГЫН СУДАЛГАА, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА-ны явцын тайлангийн хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон.
Энэхүү ажлын хүрээнд Бодлогын судалгааны “Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийн судалгаа”, “Монгол Улсад мах, ноос, ноолуур, арьс шир, чацаргана, оёдлын үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх нөхцөл байдлын үнэлгээ хийх”, “Төлөвлөлтийн арга зүйг боловсронгуй болгох судалгаа” сэдэвт төслүүдийн дунд хугацааны тайлангийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Мөн Техник эдийн засгийн урьдчилсан судалгааны “Алт цэвэршүүлэх үйлдвэр”, “Их сургуулиудын хотхон”, “Говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх” сэдэвт төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт ҮХШХ-ны дарга, газар нэгжийн дарга, мэргэжилтнүүд мөн холбогдох яам, агентлагийн мэргэжилтэн, албан тушаалтан оролцож сонирхсон асуултандаа хариулт авч санал зөвлөмж өгөв.
Дараагийн хэлэлцүүлэг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ