
Дундговь аймагт “Дундговь” эрчим хүчний хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа Австралийн "Guildford Coal" компани Монголын уул уурхайн лиценз эзэмших болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Гэхдээ одоогоор яг ямар газар лиценз эзэмших болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ажээ.
“Guildford Coal” хайгуулын компани 70 хувийг нь эзэмшдэг “Terra Energy” охин компаниараа дамжуулан Монголд үйл ажиллагаагаа явуулдаг. “Terra Energy” нь “Дундговь” төслөөс гадна таван хайгуулын лиценз бүхий “Өмнөговь” хайгуулын төслийг хэрэгжүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ