Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд хамтарч ажиллана

img

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон улсын байгууллагуудтай санал солилцох уулзалт ҮХШХ-нд болсон. Тус уулзалтад “Дэлхийн зөн”, “Мерси Кор”, “Адра” “GIZ” Бүс нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, “Тогтвортой амьжиргаа-2” төсөл, Азийн Хөгжлийн банк зэрэг байгууллагууд оролцсон байна. Уулзалтын үеэр дээрхи байгууллагуудын төлөөлөгчид 2011 оны ажлын үр дүнгээ товч хэлэлцэж, 2012 онд хийгдэх ажлын талаар мөн цаашид тус байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ