Нэгдсэн төсвийн зарлагын 82.6 хувийг санхүүжүүлжээ
Өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газар 5 удаа хуралдаж, 49 асуудал хэлэлцэн 12 асуудалтай танилцжээ. 13 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 7 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, 2 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж 4 асуудлыг хойшлуулсан байна.
Засгийн газар тайлант хугацаанд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын явцтай танилцаж, Хөдлөмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн тухай хэлэлцэн, төсвийн байгууллагын ажилчдын цалинг 2, 5 дугаар сард нэмэх тухай төсөл боловсруулсан гээд олон томоохон ажил хийж гүйцэтгэжээ.
Нэгдсэн төсвийн 2011 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр нийт орлого 3721.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 477.9 тэрбум төгрөгөөр буюу 14.7 хувиар давсан байна. Харин төлөвлөсөн нэгдсэн төсвийн зарлагын 82.6 хувийг санхүүжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ