Хүнд даацын тээврийн хэрэгслийн даацыг тодорхойлж, албан татварын ногдуулалт хийнэ
Монгол улсын нутаг дэвсгэрт уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтэд ашиглагдаж буй хүнд даацын тээврийн хэрэгслийн даацыг хэрхэн зөв тодорхойлж албан татварыг ногдуулах асуудлыг холбогдох төрийн байгууллагуудын ажилтнууд оролцсон хуралдаанаар хэлэлцлээ. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталж, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011”-ыг мөрдөж уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийг даацыг тодорхойлж, албан татварын ногдуулалт хийж байх нь зүйтэй талаар санал солилцлоо. Цаашид Авто тээврийн газрын ачааны автомашины даацыг зөв, бүрэн тодорхойлоход хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцогсод илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ