Харагдах орчин хязгаарлагдснаас нислэг хойшиллоо
Улаанбаатар хот орчимд манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж зарим нислэгүүд цуцлагдаж байна. Одоогийн байдлаар Өмнөговь аймаг руу нисэх байсан нислэг цуцлагдсан байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын мэргэжилтнүүд агаарын нөхцөл байдлыг судалж байгаа аж. Шөнөдөө бага зэрэг цас хаялснаас болж Улаанбаатар хотын захын хэсгүүдээр өглөөнөөс хойш манан татаад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ