Ам.доллар унаж байна
Гадаад худалдааны голлох валютын ханшийн долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарах тохиолдолд Монгол банк нь Засгийн газар, /Ерөнхий сайд/-тай зөвшилцөж, авах арга хэмжээг шийдвэрлэдэг байх, Монгол банкны Ерөнхийлөгчийн дэргэд Мөнгөний бодлогын зөвлөл байгуулж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах шаардлагыг Үндэсний хорооноос Улсын Их Хуралд тавиад байгаа.
Ямартай ч бензиний үнэ нэмэгдсэнээс хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 60-70 төгрөгөөр сулраад байна. Өнөөдөр Монголбанкны ханшаар 1 ам.доллар 1,367.83 төгрөгтэй тэнцэж байна.
Харин дэлхийн валютын захын ерөнхий хандлагын талаар хүргэхэд өнгөрөгч долоо хоногт тэргүүлэгч улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн мэдээтэй байсан нь евро болон бусад валютуудыг ам.долларын эсрэг чангарах шалтгаан болжээ. Грекийн Засгийн газар болон хувийн салбарынхны уулзалтаас гарах үр дүн долоо хоногийн турш анхаарлын төвд байсан ч долоо хоногийн сүүлийн өдөр гэхэд ямар нэг байдлаар үр дүнд хүрээгүй нь еврогийн ханш бага зэрэг суларч хаагдахад хүргэсэн юм. Харин Хятад улсын ДНБ-ний болон АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн мэдээнүүд сайн гарсан нь Австраль долларын ханш 1.8 хувиар чангарах үндсэн шалтгаанууд байв. Харин өнөөдрийн тухайд евро ам.долларын эсрэг 0.40 хувиар чангарсан бол ам.доллар иений эсрэг 0.25 хувиар унасан үзүүлэлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ