Нүүрсний эрэлт хумигджээ
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний эрэлт буурч байна. Энэ нь европын орнуудын эдийн засгийн хямрал болон харьцангуй дулаан өвөл болж байгаатай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ буурч байгаагаас шалтгаалж байна. Европын зах зээл дээрх нүүрсний үнэ өнгөрөгч долоо хоногийн эхээр тонн тутамдаа 2 ам.доллараар буурсан бол дундуур эргээд 3 ам.доллараар өссөн юм. Гэхдээ зах зээлд оролцогчид нүүрсний эрэлт буурна гэж таамаглаж байна. Улмаар Өмнөд африкийн хоёрдугаар сарын каргонд 105.00 ам.доллар, гуравдугаар сарын каргонд 104.50 ам.доллар, дөрөвдүгээр сарын каргонд 103.35 ам.долларыг тус тус санал болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ