
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хороо буюу 61 дүгээр гарманд байрлах шувууны аж ахуйн нэгэн ажилчин халуурч, тус аж ахуйн олон тахиа үхсэн гэх мэдээлэл НОБГ-т өчигдөр иржээ.
Мэдээллийн дагуу онгой байдлын ажилчид газар дээр нь очиж, аж ахуйн шувуутай харьцдаг гурван хүнд эрүүл мэндийн үзлэг хийхэд шувууны томуу өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Мөн тус байранд байгаа 16 тахианаас цус, залгиур мөгөөрсөн хоолойноос нь дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ