Үс засуулбал өвчин ирнэ

img

Аргын тооллын: 2012.2.1 Лхагва гараг
Билгийн тооллын: 9. Зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр
Наран ургах шингэх: 08.11-17.39
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ