
2011 оны татварын жил дуусгавар болсонтой холбогдуулан жилийн эцсийн санхүү, татварын тайлангаа аж ахуйн нэгж, байгууллага энэ сарын 10-ны дотор, иргэд 15-ны дотор харъяалагдах татварын албандаа тушааж, татварын тооцоогоо хийх ёстой аж.
Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.3-д заасны дагуу татвар төлөгч хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлангаар гарсан алдагдлаа ирээдүйд шилжүүлэн тооцуулах аж ахуйн нэгжүүд нь энэ тухай хүсэлтээ харъяалагдах татварын албандаа албан бичгээр гаргаж татварын тайлангийн хамт ирүүлэх ёстойг ТЕГ-аас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ