Монголын тамирчид мотоспортын Азийн аваргад амжилттай оролцлоо

Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааны 4 дэх цуврал уралдаан энэ сарын 5-6-ны өдрүүдэд Ираны нийслэл Тегеран хотноо болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 12 орны баг тамирчид хоёр ангилалд өрсөлдлөө. 85сс ангилалд өрсөлдсөн дэд мастер Х.Мөнхболор өмнөх уралдааны нийлбэрээр 12 байрт жагсаж байсан бол энэ уралдаанд амжилттай оролцож 3-4-р байрт Филиппиний тамирчны хамт оноо тэнцлээ. Харин 125сс ангилалд дэд мастер Т.Нямдаваа оролцож шагналт байрт шалгарлаа. Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааны сүүлчийн гараа ирэх 12-р сарын 18-нд Тайландад болно. Ингээд нийт нийлбэр дүнгээр 2011 оны мотоспортын Азийн аваргын шагналтнууд тодорно.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ