УИХ-ын гишүүд оюутны дотуур байрнуудтай танилцана

img

Монголын оюутны холбооноос «Оюутны оролцооны жил» болгон зарласантай холбоотойгоор оюутны байрны багш, зөвлөлийн дарга нарын анхдугаар уулзалтыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн сургуулийн 41 дотуур байрны багш, удирдлагууд, орон нутгийн төлөөлөгчид оролцож мэдээлэл, туршлага солилцон зарим оюутны байртай танилцах юм байна. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүд ирж, оюутны дотуур байрны стандартын хэрэгжилт, оюутны амьдрах орчны талаар ярилцах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ