Хөвсгөл аймагт газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумаас баруун зүгт 88 километрт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 19.17 цаг орчимд болсон байна.
Энэ үеэр ямар нэгэн хохирол гараагүй гэж аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Одон орон геофизикийн судалгааны төвийн мэдээлж байгаагаар энэ сар гарснаас хойш улсын хэмжээнд 3.3 магнитутаас дээш хүтэй газар хөдлөлт зургаан удаа болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ